Апеннины хойгт тогтсон долдугаар сарын ихээхэн халуун Италийн хөдөө аж ахуйн салбарт наад зах нь 200 сая евроны хохирол учруулаад байна гж Италийн ХАА-н үйлдвэрлэгчдийн томоохон эвсэл Coldiretti мэдээлэв.
Агаар маш өндөр хэмжээнд долдугаар сарын эхээр Италийн ихэнх районуудад халж эхэлсэн юм. Аожирийн халуун агаарын “Харон” гэх африк циклон Апеннины хойгт орж ирэх үеэр Итали даяар агаар 38-40 хэмээр халжээ. Цагуурчдын хэлснээр долдугаар сард дээд халуун нь сарын дундажаас 3,7 хэмээр илүү байх аж.
Италийн чийглэг, халуун уур амьсгал нь хүнээс гадна гэрийн тэжээмэл амьтад хүчтэй нөлөөлөн түүний улмаас өндөг, сүүний үйлдвэрлэл буурсан байна. Сүү сааль 15 хувиар буурсан нь үндэсний хэмжээнд сардаа 100 сая литр сүү дутуу авахад хүрчээ.
Энэ зуны гангаар эрдэнэ шиш, жимс, ногоо үйлдвэрлэгчид ургацаа алдаж байна. Энэ бүгдийн зэрэгцээ Италийн гол хангамжийн По мөрний усны төвшин доошлон нэмэлт хүндрэлийг гаргаж байна.
Хэт их халууны улмаас зөгий аж ахуйд нөлөөлөн тэдний идэвхийг дээд зэргээр буулгажээ. Зөгийн балын үйлдвэрлэл бууснаас гадна ургамлын тоосжилт муудан тэжээлийн ургамлын ургалтад сөрөг асуудал үүсгээд байгааг мэргэжилтгүүд хэлж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ