Германы “Химийн цом” боксын олон улсын тэмцээн Халле хотноо долдугаар сарын 20-26-нд үргэлжилж байна. 19 орны 120 боксчин тулалдаж байгаа уг тэмцээн наймдугаар сард болох тив тивийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорилго болж байна.
Эхний өдөр: 07 сарын 21.
56 кг: Дэлхийн Оюутны хошой мөнгөн медальт, Унгарын ОУТ-ий аварга, Казахстаны ОУТ-ий аварга, ОХУ-ын ОУТ-ий аварга Энхжаргалын Идэрхүү дэлхийн залуучуудын аваргын мөнгөн медальт, Узбекийн Ахмадалиев Мураджонтой өрсөлдөж, 0-3-р ялагджээ.
75 кг: Дэлхийн “Универсиад” наадмын хүрэл, Азийн Залуучуудын аваргын хүрэл, Химийн Цом ОУТ-ий мөнгөн медальт Нармандахын Шинэбаяр эхний даваанд голландын Ван дер Пас Макст ялагдсан байна.
Хоёр дахь өдөр: 07 сарын 22.
49 кг: Дэлхийн “Универсиад” наадмын хүрэл, Нефьттэй орнуудын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, “Химийн цом”-ын хүрэл медальт, Казахстаны ОУТ-ий аварга, ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөн, медаль дээр бууж, хагас финалд Унгарын хашир туршлагатай Иштван Унгваритай мөнгөн медалийн төлөө өрсөлдөх боллоо. Тоглолт долдугаар сарын 23-нд болно.
52 кг: Дэлхийн оюутны аваргын хүрэл медаль, Казахстаны ОУТ-ий аварга Асхарын Нурлан медалийн төлөө Украйны Владислав Иваницятай өнөөдөр буюу 22-ны үдэш тулалдана. Нурланы жингийн өрсөлдөгчдийн тухайд хамгийн олон жил тулалдсан Германы Ронни Беблик, бусад нь сайхан залуучууд байх тул Нурлан бас Ган-Эрдэнэд ихээхэн боломж харагдаж байна.
60 кг: Дэлхийн Универсиад наадмын хүрэл, Дэлхийн оюутны аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аваргын мөнгө, Тайландын Эзэн хааны цомын тэмцээний аварга, “Баладогийн цом” ОУТ-ий аварга, Казахстаны ОУТ-ий аварга, ОУХМ Доржнямбуугийн Отгондалай медалийн төлөө Голландын Энрико Лакрузтай өнөөдөр тулалдана.
64 кг: Дэлхийн Цэргийн албан хаагчдын тэмцээний аварга, “Чайна Опен” ОУТ-ий аварга, Унгарын ОУТ-ий аварга, Индонезийн ОУТ-ий аварга, Тайванийн нээлттэй тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг медалийн төлөө Францын Амзиле Хасантай өнөөдөр тулалдана. Хагас финалд орж гэмээн сүүлийн үед туршлагажиж байгаа узбекийн Гиясовтай өрсөлдөнө.
69 кг: Дэлхийн Универсиад наадмын хүрэл, 2010 оны Дэлхийн Оюутны аварга, 2006 оны Дэлхийн Оюутны аваргын хүрэл, 2007 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, 2011 оны ААШТ-ий хүрэл медальт, Пакистаны “Беназир Бхуттогийн нэрэмжит ОУТ-2010”-ын аварга, Казахстаны “Ерөнхийлөгчийн цом-2010”-ын мөнгөн медальт, Унгарын ОУТ-ий аварга ОУХМ Бямбаагийн Түвшинбат эхний даваанд хийлж, дараагийн тоглолтоо буюу медалийн төлөөх өрсөлдөөнөө Германы Кербер Вячиславтай өнөөдөр хийх гэж байна. Жиндээ хамгийн туршлагатай боксчин нь мэдээж манай мастер байна, гэхдээ хагас финалд Азийн наадмын мөнгөн медальт, Узбезийн Исрайл Мадримов түүнийг хүлээж буй.
81 кг: Дэлхийн оюутны аваргын мөнгө, Казахстаны ОУТ-ий аварга, Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр медалийн төлөө Узбекийн Махматовтой өнөөдөр тоглоно.
Эх сурвалж: http://t67.miniih.com