Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа "Балетын үдэш" өвөрмөц гала тоглолтыг ирэх бямба гаригт буюу долдугаар сарын 25-ны өдрийн 17.00 цагаас тоглох гэж байна. Мөн ням гаригт(VII.26) Ж.Мэнд-Амар "Үйлийн гурван толгой" үндэсний балетыг тоглосноор тус театрын 52 дахь улирлын үзвэр өндөрлөх юм.
УДБЭТ-ын уран бүтээлчдийн амралт ирэх долоо хоногоос эхлэх бөгөөд ирэх аравдугаар сараас театрын 53 дахь улирлын шинэ бүтээлүүдээр үзэгчидтэйгээ уулзана.
"Балетын үдэш" өвөрмөц гала тоглолтод дэлхийн алдартай балетын хэсгүүд болон тусгайлан шинээр тавьсан бүжгүүдийг тоглох юм.
Та бүхэн олон сайхан алдартай балетуудыг нэг дор үзэх боломжтой бөгөөд тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn -р худалдаалж байна.
Ч.БОЛ