Прокурорууд хар тамхины хэрэгт холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2015.07.22-нд нийтлэгдсэн

Прокурорууд хар тамхины хэрэгт холбогдлоо

Хамтлаг дуучид, өсвөр насныхан гээд хүрээгээ улам тэлэх болсон хар тамхитай холбоотой нэгэн ноцтой мэдээлэл олонд ил боллоо.

Улсын мөрдөн байцаах газраас хэд хэдэн хүнийг хар тамхины хэрэгт  холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Тэдгээрийн дунд Тээврийн хяналтын газрын прокурор болон өөр нэг прокурор сэжиглэгдэж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Гэхдээ албаны эх сурвалжууд хэргийг шалгаж эхэлж байгаа тул нэрийг нь зарлах зэргээр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй хэмээж байна.

Шалгагдаж буй сэжигтнүүдийн дунд багтсан хоёр прокурорын нэг нь Баянгол дүүрэг дэх Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир гэх мэдээлэл байна.

Ямартай ч хар тамхины хэрэгт холбогдуулан тэднийг өчигдөр цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хяналтын прокурор Х.Тамирын гэрээс хар тамхи олдсон байна.

Д.УУДАМ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж