Террор зохион байгуулагчийг өршөөхгүй

Хуучирсан мэдээ: 2015.07.22-нд нийтлэгдсэн

Террор зохион байгуулагчийг өршөөхгүй

 

Энэтхэгийн Бомбей хотноо 1993 онд цуврал террор зохион байгуулсан хүмүүсийн нэг Якуб Мемонд оноосон цаазын ялыг энэ сарын 30-нд гүйцэтгэх болсон тухай NDTV  телевиз мэдээллээ.

 

Бүх шатны шүүх мөн ерөнхийлөгч түүний гуйсан өршөөлыг зөвшөөрөлгүй ялыг хэвээр үлдээв. Телевизийн мэдээллийн дагуу цаазын ял гүйцэтгэх өдөр цагийг Махараштра мужийн гол сайд  Девендра Фаднавис баталсан бөгөөд энэ тухай ял эдлэгчийн ар гэрт мэдээлжээ.

 

"Пуна хотын Нагпур эсвэл Йервада шоронгуудын нэгд Якубыг дүүжлэн цаазлах болно” хэмээн Нагпур шоронгийн удирдлагын нэг Йогеш Десаи мэдэгдсэн байна.

 

Мемонд цаазын ялыг 2007 онд дуулгасан бөгөөд Дээд шүүх 2013 онд ялыг баталжээ. Мемон өөрөө террорыг гардан хийгээгүй ч гэмт хэргийн хуйвалдаанд буруутгагдсан байна. Энэ хэргийн гол гэм буруутан нь түүний ах цуутай гэмт гэмт хэрэгтэн, “Бар Мемон” хочоор алдартай Ибрагим Мемон юм. Тэрээр 1993 онд  Энэтхэгээс гарч явсны дараа хаа байгаа нь тодорхойгүй.

 

Өнөөгийн Мумбай хотын янз бүрийн хэсэгт 1993 оны гуравдугаар сарын 12-нд 12 дэлбэрэлт хийгдэж 257-300 орчим хүн амь үрэгдэн 700 хүн шархаджээ. Тэр үеийн Бомбей хотын гэмт хэрэгтнүүдийн ертөнцийн лидерүүдийн нэг Давуд Ибрагим зохион байгуулсан бөгөөд тэднийг Пакистаны нууц албаныхан бэлтгэсэн гэх яриа бий. Радикал индусуудын сүйтгэсэн Бабри Масжид сүмийн өшөө болгон уг хэргийг үйлдсэн гэж үздэг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж