Амгалан ДС өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.07.22-нд нийтлэгдсэн

Амгалан ДС өнөөдөр нээлтээ хийнэ

Амгалан дулааны станцын нээлт өнөөдөр болно. Албан ёсны нээлтэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нарын албан хүмүүс оролцох юм.

Амгалан дулааны цахилгаан станцад 106 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж байгаа. Харин тус станцын барилгын гүйцэтгэгчээр БНХАУ-ын "СМЕС" компани ажиллалаа. Гэрээнд зааснаар турших үйл ажиллагаанд холбох зардлыг Монголын тал даах юм. Тиймээс Хөгжлийн банкнаас дөрөв орчим тэрбум төгрөгийн санхүүжилт оруулах шийдвэр гаргажээ. 348 МВ-ын хүчин чадалтай тус станц ирэх аравдугаар сард дулаанаа өгч эхлэх бөгөөд Улаанбаатар хотын зүүн дөрвөн замаас зүүн тийш бүх барилга байгууламжийг дулаанаар хангах юм байна.

Одоогоор дулааны станцын ажлын гүйцэтгэл:

– Дулаан станцын үндсэн барилгын угсралтын ажил 94 хувьтай

-Нэгдүгээр зуухын угсралтын ажил 98 хувьтай буюу химийн угаалга, туршилт, тохируулга хийхэд бэлэн болжээ.

-Хоёрдугаар зуухын угсралтын ажил 98 хувьтай

-Гуравдугаар зуухын угсралтын ажил 90 хувьтай явна.

-Уутат шүүлтүүрийн угсралтын ажил 95 хувьтай

-Утаа сорогч болон утаа сорогчийн барилгын угсралтын ажил 98 хувьтай

-Яндангийн барилга угсралтын ажил дууссан

-Вагон хөмрөгчийн барилга угсралтын ажил 96 хувьтай

-Түлш дамжуулах конвейрийн барилга угсралтын ажил 97 хувьтай явна.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж