Улаанбаатарт 28 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2015.07.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 28 хэм дулаан байна

2015 оны 7 дугаар сарын 22-ны 09-21 цаг хүртэл

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны 07 дугаар сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

 агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр.  27-29 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 7 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 27-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

  23-нд баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 24-нд төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд баруун болон зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24, 25-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын зүүн хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж