С.Женисбек: Уургалах төрөл л хүндрэлтэй байлаа

Хуучирсан мэдээ: 2015.07.21-нд нийтлэгдсэн

С.Женисбек: Уургалах төрөл л хүндрэлтэй байлаа

С.Женисбек: Уургалах төрөл л хүндрэлтэй байлаа

Монгол улсын шилдгийн шилдэг уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагчийг шалгаруулах "Адуучин-2015" тэмцээнд Баян-Өлгий аймгийг төлөөлөн оролцож шилдэг эмнэг сургагчаар шалгарсан С.Женисбектэй уулзаж ярилцлаа. Багаасаа эмнэг хангалын нуруун дээр өссөн болохоор амархан байлаа гээд баярлах түүний ярилцлагыг хүргэе. 

– Шилдэг эмнэг сургагч болсонд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?

– Баян-Өлгий аймгаа төлөөлөн Монгол улсын шилдэг адуучин шалгаруулах “Адуучин-2015” тэмцээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Эмнэг хангал сургах тэмцээнд алтан медаль хүртлээ.

– Энэ тэмцээнд орох эрхийг ямар тэмцээнээс авсан бэ?

– 2014 оны  сумын аварга адуучнаар шалгарч, улмаар Баян-Өлгий аймгийнхаа шилдэг адуучин болж байсан. 2015 оны дахин аймгийн аварга болоод энэ тэмцээнд оролцох эрхтэй болсон доо.

– Өмнө нь улсын чанартай тэмцээнд орж байсан уу?

– Тулам булаацалдах тэмцээнийг жил бүрийн Наурызын баяраар Улаанбаатар хотод Спорт аялал жуулчлалын яамнаас зохион байгуулдаг. Тэрэнд 17 настайдаа  түрүүлж байсан.

– Уран бугуйлчийн тэмцээнд анх удаагаа оролцож байгаа юм байна. Хүндрэлтэй зүйл байна уу?

-Уургалах төрөл хүндрэлтэй байсан. Анх унаж байгаа мориныхоо занг сайн  мэдэхгүй уурга, ташуур шүүрэх төрөлд морьтойгоо уначихсан. Тэрнээс бусад төрөл бол зүгээр манайхтай адилхан байсан.

– Аль төрөл хамгийн амархан байсан бэ?

– Эмнэг сургах, багаасаа л эмнэг сургаж өссөн. Энэ төрөлдөө шилдгээр шалгараад сэтгэл өндөр баяртай байна.

– Ярилцсанд баярлалаа.

А.Энхжил

Эх сурвалж: www.todmagnai.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж