Монгол Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан долдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр Токио хотноо эхэллээ.
Энэ үеэр Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны яамтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн Аж үйлдвэрийн яам, Японы “Жетро”-гийн Аж үйлдвэр, бизнесийн хөгжлийг дэмжих газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичгийг байгуулснаар эдийн засгийн хамтын ажиллагаанд харилцан ашигтай байх, хоёр орны худалдаа хөрөнгө оруулалтад хувийн хэвшлийнхний оролцоог дэмжих нөхцөл бүрдэх юм.