Баренцын тэнгист хайгуул хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Баренцын тэнгист хайгуул хийнэ

ОХУ Норвегитэй Баренцын тэнгист  газрын тос олборлохоор хамтарсан гэрээ байгуулжээ. Хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар хоёр тал хориод жилийн өмнөөс ярилцаж эхэлсэн боловч газрын тосны хайгуул хийх компаниудын эзэмшлийн хувь дээр тохиролцож чадахгүй байснаас гэрээ хойшлогдож байжээ. Гэрээ ёсоор хоёр улсын хайгуулын компаниуд Баренцын тэнгист 68,000 кв/миль газарт газрын тос, байгалийн хийн хайгуул хийх юм. Хоёр улсын засгийн газар гэрээ байгуулахаар зөвшилцсөн бөгөөд ирэх долдугаар сараас хэрэгжүүлэх ажээ. Өнгөрсөн мягмар гаригт Осло хотод болсон гэрээ байгуулах ёслолын ажиллагааны үеэр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Норвегийн бүсийн төлөөлөгч Йона Стоер нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

Дэлхийн цаг уурын дулаарлаас үүдэн хойд туйлын мөс хайлсан нь Баренцын тэнгист хайгуул, шинжилгээ хийх  нөхцөл бүрдсэн гэнэ.  Туйлын мөс хайлсан нь Орос, Норвеги, Азийн далайн замд шинэ товч зам нээсэн гэж ажиглагчид үзэж байна.  ОХУ-ын “Газпром” компани Норвегийн “Статойл” компанитай хамтран  “Shtokman”-д хайгуулын ажлаа хэдийнэ эхэлсэн гэнэ. 

АНУ-ын геологийн судалгааны төвөөс 2008 онд гаргасан судалгаа  Хойд туйл дэлхийн сэргээгдэх эрчим хүч, байгалийн хийн 30 хувь, газрын тосны 13 хувийн нөөцтэйг тогтоосон байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж