Хятад Австралиас амьд үхэр импортлох жилийн 1.5 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулжээ. Австралийн хөдөө аж ахуйн сайд Барнаби Жойсын мэдээлснээр Хятадын талтай эрүүл ахуйн асуудлыг хэлэлцэж дууссан гэнэ.
Үүнээс өмнө долдугаар сарын эхээр Индонези улс Австралиас амь үхэр авах гэрээ байгуулсан аж. Индонези Австралиас долоогоос есдүгээр сарын хооронд 50 мянган толгой үхэр авахаар гэрээ байгуулсан байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС