Сирийн хилийн ойролцоох Сурук хотод амиа золиослогчийн халдлага гарч 30 хүн амь үрэгдсэний дараа Туркийн ерөнхий сайд Ахмед Давутоглу хилийн хамгаалалтаа чангатгах амлалт өгчээ. Сурук хотноо “Исламын улс” бүлэглэлийн эмэгтэй амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлснээс 100 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Туркийн эрх баригчид өмнө нь хил залгаа Сирийн хотууд дахь “Исламын улс” бүлэглэлийн халдлага дайралтыг үл тоосон байдалтай байсан юм.
Сурук нь “Исламын улс” бүлэглэлд эзлэгдээд байсан Кобани хоттой хил залгаа оршдог юм. Кобани хотыг курдын дайчид өнгөрсөн нэгдүгээр сард исламын хэт даврагчдаас чөлөөлөлжээ.
Үүний зэрэгцээ Туркийн Истамбул хотноо оюутан залуус засгийн газрын эсрэг жагсаал хийж цагдаа нартай мөргөлдсөн байна. Туркийн залуус эрх баригчдыг “Исламын улс” бүлэглэлийн холбоотон мэт аашилж байна хэмээн буруутгажээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС