Хятад салхин сэнс үйлдвэрлэгчдийг хашраав

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Хятад салхин сэнс үйлдвэрлэгчдийг хашраав

Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчсөн салхин сэнсний компаниудад  Хятад татаас олгохоо зогсоосон байна. Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргасны дараа Хятад ийм арга хэмжээ авчээ. Уг нь Хятад дотоодоос түүхий эд авдаг салхин сэнсний компаниудыг дэмжиж татаас олгодог байсан юм. Дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөгч Хятадын энэ шийдвэр “АНУ-ын салхин сэнс үйлдвэрлэгчдийн өрсөлдөгчдийн шударга бус өрсөлдөөнийг арилгана” гэж мэдэгдсэн байна.

Хятадын Засгийн газрын шийдвэртэй алхмыг АНУ  таашааж  байгаа гэнэ. Харин Хятад энэ мэдэгдлийн дараа ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. АНУ-д ажилгүйдэл улам нэмэгдэж, ажлын байр шинээр бий болгох асуудал анхаарлын төвд байгаа  юм. 

Хятад татаас олгодог хөтөлбөрийн нарийн мэдээллийг өгөхөөс татгалзсан нь Дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөгчийн  шүүмжлэлтэй тулгарсан байна. Рон Керк “Хятад Дэлхийн худалдааны байгууллагын хоёр дахь том түнш. Тиймээс  тус улсаас явуулж буй худалдааны арга хэмжээний талаар мэдээлэл өгөхөөс татгалзах нь зохисгүй хэрэг” гэж ярьсан байна.

Хэдийгээр Хятадын дээрх шийдвэрийг АНУ талархан хүлээж авсан ч үүний цаана Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил удаашрах эрсдэл бий гэж ажиглагчид үзжээ.

"Хятадын салхин сэнсний компаниуд Засгийн газраас олгодог татаас үгүй болсон ч хилийн чададад сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэх чадал, боломжтой болсон” гэж DBS Vickers брокерийн пүүсийн мэргэжилтэн Деннис Лам ярьжээ.
Хятадын салхин сэнсний томоохон компаниуд “Sinovel Wind Group”, “Xinjian Goldwind Science and Technology”  хилийн чанадад үйл ажиллагаагаа өргөжүүлэх болсноо мэдэгдсэн юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж