
Хятадын Засгийн газрын шийдвэртэй алхмыг АНУ таашааж байгаа гэнэ. Харин Хятад энэ мэдэгдлийн дараа ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. АНУ-д ажилгүйдэл улам нэмэгдэж, ажлын байр шинээр бий болгох асуудал анхаарлын төвд байгаа юм.
Хятад татаас олгодог хөтөлбөрийн нарийн мэдээллийг өгөхөөс татгалзсан нь Дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөгчийн шүүмжлэлтэй тулгарсан байна. Рон Керк “Хятад Дэлхийн худалдааны байгууллагын хоёр дахь том түнш. Тиймээс тус улсаас явуулж буй худалдааны арга хэмжээний талаар мэдээлэл өгөхөөс татгалзах нь зохисгүй хэрэг” гэж ярьсан байна.
Хэдийгээр Хятадын дээрх шийдвэрийг АНУ талархан хүлээж авсан ч үүний цаана Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил удаашрах эрсдэл бий гэж ажиглагчид үзжээ.
"Хятадын салхин сэнсний компаниуд Засгийн газраас олгодог татаас үгүй болсон ч хилийн чададад сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэх чадал, боломжтой болсон” гэж DBS Vickers брокерийн пүүсийн мэргэжилтэн Деннис Лам ярьжээ.
Хятадын салхин сэнсний томоохон компаниуд “Sinovel Wind Group”, “Xinjian Goldwind Science and Technology” хилийн чанадад үйл ажиллагаагаа өргөжүүлэх болсноо мэдэгдсэн юм.