Дэлхийн ван гаригаас мөсөн уул илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн ван гаригаас мөсөн уул илрүүллээ

АНУ-ын “NASA”-ийн “New Horizons” хөлөг дэлхийн ван гаригийн зураг болон мэдээллийг дамжуулж эхэлжээ.  Тус хөлгөөс илгээсэн анхны гэрэл зурагт дэлхийн ван болон түүний дагуул саран дээр геологийн идэвхжилт ажиглагдсан тухай мэдээллээ.

Сонирхолтой нь дэлхийн ван гаригийн зүрхэн хэлбэртэй бүсэд мөсөн уулс оршин байгааг тогтоожээ.  Эрдэмтдийн тогтоосноор мөсөн уулсын өндөр Хойд Америкийн баруун хэсэгт байрлах Роки уулстай тэмцэнэ гэжээ. Дэлхийн ван гариг 4.56 тэрбум жилийн настай бол Роки уулсыг 100 сая жилийн өмнө үүссэн хэмээн эрдэмтэд тогтоожээ.  Мөсөн уулс оршин байгаа зүрхэн хэлбэртэй хэсгийг 1930 оны хоёрдугаар сарын 18-нд сансар судлаач Клайд Томбо нээсэн бөгөөд 1945 оноос эхлэн тус бүс нутгийг түүний нэрээр нэрлэх болжээ. 

Сансар судлаач, доктор Спенсер "Дэлхийн ван гариг дээр геолигийн идэвхжилт ажиглагдсан. Эрдэмтэд энэ хэсэгт анхаарлаа хандуулан ажиллаж, “New Horizons” хөлөг зураг илгээхийг тэсэн ядан хүлээсэн. Бид тус гаригаас мөсөн уулсыг нээлээ” гэсэн бол судалгааны багийг ахалсан, эрдэмтэн  Алан Стерн “Магадгүй дэлхийн ван гариг ус, мөсөн уул, чулуулагаас бүтсэн байх магадлалтай гэж хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж