“Samsung” улам хүчирхэгжлээ

Хуучирсан мэдээ: 2015.07.20-нд нийтлэгдсэн

“Samsung” улам хүчирхэгжлээ

Өмнөд Солонгосын “Samsung C&T”  компанийн хувьцаа эзэмшигчид “Samsung” группийн эзэмшлийн “Cheil Industries”-ийг  худалдан авах саналыг дэмжлээ. Ингэснээр нэгдэх үйл ажиллагааг хүчтэй эсэргүүцэж байсан “C&T” компанийн гол хувьцаа эзэмшигч болох АНУ-ын “Elliott Associates” компани ялагдал хүлээгээд байгаа юм.

8 тэрбум ам.доллараар үнэлэгдэх худалдан авалтын дүнд “Samsung C&T”-ийн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаа тутамд “Cheil Industries”–ийн 0.35 ширхэг хувьцаа авах боломжтой. Түүнчлэн хууль эрхзүйн үүднээс нэгдэх үйл явц 9-р сарын 1-нд бүрэн хийгдэж дуусах юм байна.

“Samsung” группийн өв залгамжлагч И Жэ Ён нь “Samsung Electronics” дахь өөрийн нөлөөг нэмэгдүүлэхийн тулд бүтцийн өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн. Тиймээс ч энэ удаагийн шийдвэр ч түүний төлөвлөгөөний нэг хэсэг гэж ажиглагчид тайлбарлаж байгаа.

“Samsung” групп нь одоогоор 67 салбар компаниас бүрдэж байгаа төдийгүй жилийн орлого нь 250 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж