Баянзүрх дүүргийн бизнес эрхлэгчид чуулна

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн бизнес эрхлэгчид чуулна

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас санаачлан ИТХ-ын ивээл дор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Баянзүрх дүүргийн бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн-2011”-ийг зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөн маргааш 09.00 цагт Офицеруудын ордон буюу Цэргийн дуу бүжгийн үндэсний чуулгын хурлын танхимд эхэлнэ. Зөвлөгөөнд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бизнес, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа болон гэрийн үйлдвэрлэлийн төлөөлөл бүхий 140 гаруй хувь хүн, албан байгууллага, дүүргийн удирдах албан хаагчид, тус дүүргээс сонгогдсон ИТХ-ын гишүүд оролцох ажээ. Зөвлөгөөний үеэр тус дүүрэгт бизнесийн үйл ажиллагааны орчин ямар хэмжээнд байгааг судлах, тэдний санаа бодлыг сонсох, бизнес эрхлэгчдэд зээл, санхүүжилт, эх үүсвэр олоход нь дэмжлэг үзүүлэх, олон талт мэдээллээр хангах, сургалт явуулах, жижиг дунд үйлдвэр болон өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг ард иргэддээ сурталчлах, харилцан ажиллах түншлэлийн гэрээ байгуулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж