“Mitsubishi” америкчуудаас уучлал гуйжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.20-нд нийтлэгдсэн

“Mitsubishi” америкчуудаас уучлал гуйжээ

 

70 жилийн тэртээ дэлхийн II дайны үед америк хоригдлуудаар хүнд хүчир ажил албадан хийлгэж байсныхаа төлөө Японы “Mitsubishi” корпорацийн өнөөгийн удирдлага албан ёсоор уучлал гуйлаа. Дайны үед олзлогдсон америк цэргүүдээр “Mitsubishi” уурхай, хүнд үйлдвэрүүдэд албадан хар ажил хийлгэдэг байсан аж.

 

“Mitsubishi Materials”-ийн удирдлагыг төлөөлж Хикару Кимура хэлэхдээ 900 орчим америк хүн корпорацийн мэдлийн уурхай, үйлдвэрүүдэд ажиллаж байсан гэжээ. Японы корпорацийн уучлалыг тухайн үеэс үлдэж хоцорсон цөөн хүнийг төлөөлөн 94 настай Жеймс Мурфи хүлээн авсан байна.

 

Өмнө нь Японы засгийн газар дайны үеэр олзны цэргүүдээр албадан хөдөлмөр эрхлүүлсэндээ америкчуудаас 2009, 2010 онуудад албан ёсоор уучлал гуйсан юм.

 

Дэлхийн II дайны үед 12 мянга орчим америк цэргүүд Япон руу ачигдаж, албадан хүнд хөдөлмөр эрхэлсний 10 орчим хувь нь тэндээ нас барсан аж.

 

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж