Деми Мурын гэрээс эрэгтэй хүний цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2015.07.20-нд нийтлэгдсэн

Деми Мурын гэрээс эрэгтэй хүний цогцос олджээ

 

Жүжигчин Деми Мурын Лос-Анжелес хот дахь гэрийн усан санд эрэгтэй хүн живж нас барсан байсныг олжээ. 21 настай эрэгтэйн цогцосыг өчигдөр /VII.19/ өглөө усан санд хөвж байхад нь олсон байна. Хэрэг гарах үед Деми Мур гэртээ байгаагүй аж.

Одоогоор хэргийг Лос-Анжелес хотын цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа аж. “TMZ” мэдээлснээр  Деми Мурын гэрт үдэшлэг болох үеэр хохирогч усан санд унаж, сэлж чаддагүй тул нас барсан байх магадлалтай гэжээ.

Өдгөө 52 настай Деми Мур энэхүү байшинг экс нөхөр Эштон Катчертай хамт амьдрахаар худалдан авч байсан аж.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж