Залуучуудын анхдугаар олимпийн наадмын тугч хэн байв

Хуучирсан мэдээ: 2015.07.20-нд нийтлэгдсэн

Залуучуудын анхдугаар олимпийн наадмын тугч хэн байв

Дэлхийн залуучуудын зуны спортын анхдугаар наадам 2010 оны наймдугаар сард Сингапур улсад болж байсан билээ. Дэлхийн 201 орны 3600 тамирчин спортын 26 төрөлд өрсөлдөхөд манай баг тамирчид хоёр алт, нэг багийн мөнгөн медальтай ирж байсан. Тэгвэл энэхүү нэр хүндтэй наадмын Монголын багийн тугчаар энэ жилийн улсын их баяр наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн Энхтөгсийн Оюунболд сонгогдон нээлтийн ёслолд оролцож байжээ.

Одоогоос таван жилийн өмнө болсон дэлхийн залуучуудын анхдугаар наадамд тэрээр чөлөөт бөхийн 100 кг-ын жинд барилдсан байна. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцохын тулд Э.Оюунболд 2010 оны тавдугаар сард Узбекстаны Ташкентэд болсон чөлөөт бөхийн өсвөрийн үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авснаар Сингапурийг зорьж байсан түүхтэй.

Чөлөөт бөх, жүдо бөх, элсний барилдаанаар барилдаж чамгүй амжилт үзүүлсэн тэрээр дэлхийн залуучуудын анхдугаар наадамд өндөр амжилтыг гаргахыг зорьж очсон нь дамжиггүй. Гэвч энэ наадмаас чөлөөт бөхийн Б.Батцэцэг, гимнастикч Г.Эрдэнэболд нар алтан медаль хүртэхэд өөрөө аварга болсон мэт баярлаж байсан хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж