Жилин мужийнхан айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Жилин мужийнхан айлчилж байна

БНХАУ-ын Жилин мужийн Худалдааны танхимын дарга, ноён Ван Фү И Тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ба үүнтэй холбогдуулан 2011 оны зургадугаар сарын 9-ний өдөр буюу маргааш 10.00 цагт МҮХАҮТ-ын  404 тоот хурлын өрөөнд дараахи арга хэмжээ болох ажээ. Үүнд,

  1. БНХАУ-ын Жилин мужид 2011 оны есдүгээр сарын 6-11-ний өдрүүдэд БНХАУ-ын Худалдааны яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо, Жилин Мужийн Ардын Засгийн газраас хамтран зохион байгуулах “Зүүн хойд Азийн худалдаа, хөрөнгө оруулалтын VII экспо” Олон улсын үзэсгэлэнгийн танилцуулах уулзалт болон Жилин мужийн Зи Юү Мү Лан урлан ХХК-ний танилцуулга хийх.
  2. Жилин мужийн Худалдааны танхимаас МҮХАҮТ-д буцалтгүй тусламжаар олгох компьютерийг гардуулах ажиллагаа зохион байгуулах зэрэг хөтөлбөр багтаж байгаа ажээ.

Сануулахад, дээрхи танилцуулах уулзалтад тус мужид зохион байгуулагдах экспод оролцох, ЭКСПО-гийн үеэр зохион байгуулах бизнес уулзалтад оролцож, Жилин мужтай хамтран ажиллах сонирхолтой байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг өргөнөөр оролцохыг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна. БНХАУ-ын Жилин мужтай МҮХАҮТ нь хамтран ажиллах гэрээтэй ба үүний дагуу тус мужид зохион байгуулах экспо болон бизнес уулзалтад жил бүр Монгол Улсаас бизнес бүрэлдэхүүний баг зохион байгуулан оролцдог билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж