“Монгол, Солонгосын бизнес форум” Чингис зочид буудлын Хаан ресторанд өнөөдөр боллоо. Өглөөний 09 цагаас эхэлсэн /13 цаг хүртэл үргэлжлэх байв/ уг форумд Монгол улсын Ерөнхий Сайд С. Батболд, Солонгосын Эдийн Засаг, Боловсролын Яам, Поско компани, Солонгосын экспорт импортын банк, Нөөц баялгийн корпораци, Нүүрсний корпораци, Korea Western Power, Taihan Electric Wire, Samsung C&T Corporation, Lotte Engineering & Construction, Daesung Group оролцжээ.