Замын-Үүдэд газар эзэмшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.07.18-нд нийтлэгдсэн

Замын-Үүдэд газар эзэмшүүлнэ

Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах тухай 2015 оны захирамжийг үндэслэн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Чөлөөт бүсийн III, IV, V хэсэгт газар эзэмшүүлэх, ашиглуулахаар болсон байна.

Үүнд:

-Замын-Үүд чөлөөт бүсийн III, IV, V хэсгийн нийт 35.39 га газрыг Агуулах, ложистикийн зориулалтаар

-Замын-Үүд чөлөөт бүсийн IV хэсгийн нийт 7.61 га газрыг Үйлдвэрийн зориулалтаар

-Замын-Үүд чөлөөт бүсийн III хэсгийн нийт 10.47 га газрыг Худалдаа бизнесийн зориулалтаар

-Замын-Үүд чөлөөт бүсийн III хэсгийн нийт 3.52 га газрыг Үйлчилгээ, амралтын зориулалтаар

-Замын-Үүд чөлөөт бүсийн IV хэсгийн нийт 3.73 га газрыг Олон улсын ажил хэргийн зориулалтаар

-Оролцох сонирхолтой хувь хүн, аж ахуйн нэгжүүд өөрийн төсөлд шаардагдах хэмжээний газарт төслөө бичиж ирүүлэх аж. Шалгаруулалтанд оролцогчдыг энэ сарын 10-23-ний 12.00 цаг хүртэл бүртгэх юм байна.

Хэрэв та сонирхож байвал Засгийн газрын 11-р байр, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба-1101 тоотод төсөл хүлээн авах аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж