Цагдаагийн хурандаа цол олголоо

Хуучирсан мэдээ: 2015.07.18-нд нийтлэгдсэн

Цагдаагийн хурандаа цол олголоо

Цагдаагийн байгууллагын 94 жилийн ой, "Цагдаагийн алба хаагчдийн өдөр" өнөөдөр тохиож байна. Энэхүү өдөрт зориулсан ёслолын жагсаал, баярын арга хэмжээ төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

"Цагдаагийн алба хаагчдийн өдөр"-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад цол, шагнал хүртээлээ.

Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Наранбаатар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат, мөн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Очгэрэл нарт Цагдаагийн хурандаа цол олголоо.

“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр Цагдаагийн Ерөнхий Газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Насанжаргалын Сумъяа, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн сангийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Дуламсүрэнгийн Цэвээндулам, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Лхамаагийн Амармөрөн нарын нийт 9 алба хаагчийг шагналаа.

Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Пүрэвийн Батбаатар, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Сүхбаатарын Буянжаргал, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Дүгэрсүрэнгийн Дэлгэрмаа нарын нийт 18 алба хаагчдыг Хууль зүйн яамны “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.

Мөн Хууль зүйн яамны "Хүндэт жуух бичгээр" ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Түмэндамбын Баттулга, Албадан саатуулах төвийн харуул, хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Баатарын Амартүвшин нарын 14 алба хаагчийг шагнасан юм.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд олон жил үр бүтээлтэй ажилласан Цагдаагийн ерөнхий газрын Холбооны хэлтсийн радио холбооны тасгийн ахлах инженер, цагдаагийн ахмад Гэндэнсүрэнгийн Мөнххайрхан, Автобаазын ахмад ажилтан Шаравын Нина, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн ахмад ажилтан Дамдингийн Наранцацралт нарын нийт 15 алба хаагчийг "Цагдаагийн гавьяа" тэмдгээр, Цагдаагийн ерөнхий газрын ахмадын хорооны зохион байгуулагч Пунцагийн Хүүхэндүү нарын 2 алба хаагчийг “Цагдаагийн төлөө” тэмдгээр, "Хүндэт жуух бичиг"-ээр Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Шаравжамцын Доржханд, Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Дажаагийн Мөнхтулга нарыг шагнаж урамшууллаа.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж