Тролейбус автобусаас илүү юм байна

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Тролейбус автобусаас илүү юм байна

Дизель түлшний хомсдол бидэнд олон зүйлийг ойл­гуулах шиг боллоо. Алийн болгон ах минь, анд минь гэж хоёр хөршөө царайчлах вэ. Боловсруулах үйлдвэр л барья. Ингэж ярьж буй олон хүн байна. Хоёр саяулаа алх, хадаас бариад нэг амьсгаагаар дайрлаа ч  ард нь гарах ажил биш. Гэхдээ нэг удаа ч гэсэн ийм дохио өгсөнд нь түлшний хомсдолд талархууштай. За­­м бөглөрлийн гол бай бол­сон том, том ямбий авто­­бусыг хотын тө­вийн хөдөлгөөнөөс ша­хаж, “уяатай улаан”-ыг ний­­тийн тээвэрт ашиглах нь ашигтай гэдэг тооцоо, су­дал­­гааг маш энгийнээр нийс­лэл­чүү­дэд ойлгуулав. Яах вэ, тро­лейбусны шугамгүй хо­тын зах руу автобусыг үйл­чилгээнд явуулна л биз. 

Зөвхөн тролейбусны үнэ хэвээрээ байгаа болохоор ч тэр үү, ойрд орлого нь сайн байжээ. Үүгээр ч зогсохгүй парк шинэчлэл хийж, таван ширхэг шинэ “Монбус” шу­гаманд гаргасан аж. Захирал нь зурагтаар их л баяртайгаар тууз хайчлаад гарч байсан. Үүнээс гадна тролейбусны ком­­­панийн удирдлагууд та­­­­­сал­­­ба­раа сугалаатай бол­­­­гож, шинэ менежментийг хийж эхэлжээ. Автобустай өр­сөл­­­­­дөөд эвгүйдсэн дээр нь элгээр нь хэвтүүлээд авъя гэж арай ч бодоогүй л байх. Гэхдээ л “Дизел”-иэр яв­­даг том оврын автобус руу дахиж хүн суухааргүй бол­­тол сурталчилгаа хийе” гэж бодсон нь илт. Эсвэл үйлч­­лүүлэгчээ татах энгийн зар­чим ч байж болохоор санаг­дана. Авсан тасалбар нь аз дагуулна гэдгийг мэдэж байгаа болохоор тэнэг л биш бол хүний наагуур, цаагуур булталзаж шилээ маажиж гүрийхгүй гэж тооцжээ. Болж л байна. Үйлчилгээ эрхэлж, түүнийхээ хариуд хүнээс мөнгө авах учиртайг бусдадаа үлгэрлэж байна. Автобусны  жолооч нар “Түлш олдохоо байсан шагийн үнээр авч иргэдэд хөл залгуулж бай­на. Тасал­барын үнийг 400 төгрөг болгож нэмэхгүй бол явахгүй” гэж тунирхаж, ялар­хаж суусан энэ хэдэн өдөрт тэд иймэрхүү байдлаар зүгээр суусангүй. Уяатай боло­хоор хол явахгүйг нь мэдэж байгаа ч гэлээ тролейбус автобусаас ингэж илүүрхэнэ гэж хэн санах вэ.

Өрөөлийг царайчилж өл зал­гуулахын гачланг өөрт байсан царай муутай хэдэн тролейбус хүртэл ингэж мэдрүүлэх гэж.

Н.МӨНХТӨВШИН
Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж