35 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авахуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

35 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авахуулжээ

35 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авахуулжээ

Авлигатай тэмцэх газар нь долдугаар сарын 15-ны байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар хандсан нийт 219 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч, 204 мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэжээ.  Нийт өргөдөл, гомдлын 36%-ийг нийслэл хотоос, 64%-ийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн ба Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул аймгаас ирүүлсэн гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлсэн байна.

Өргөдөл, гомдлыг хянан шалгах явцад ялангуяа орон нутагт төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив туслалцаа авсан аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж давуу байдал олгосон. Ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил нийтлэг илэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хууль тогтоомж зөрчсөн нийт 41 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, илэрсэн зөрчлийг дахин давтан гаргахгүй байх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагад үүрэг чиглэл өгчээ.

Мөн тус газраас Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх агентлагуудад хийсэн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын ажлын явцад хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн эх үүсвэрийг тайлбарлаагүй, худал мэдүүлсэн зэрэг зөрчлийг гаргасан нэр бүхий 35 албан тушаалтанд холбогдох байгууллагын удирдлагаас нь “Сануулах” сахилгын арга хэмжээг авч ажилласан байна.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж