Дипломатч тангаргаа зөрчсөн үү?

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

Дипломатч тангаргаа зөрчсөн үү?

Засгийн газрын харьяа 11-11 төвд ОХУ-ын Кызил хотод суугаа нэр бүхий консул хууль ёсыг уландаа гишгэн дураараа авирлаж байгаа тухай гомдлыг ирүүлжээ.

№1507169804 дугаараар холбогдсон зочин “Хууль ёс, дүрэм журам, захирах, захирагдах ёсыг уландаа гишгэсэн, Ерөнхий консулын эрх мэдэлд халддаг даварсан дипломатч дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна.  Өргөсөн тангаргаа умартсан, Монголын дипломатчийн нэр хүндийг уландаа гишгэсэн, Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ДТГ-ын тэргүүнийг гутаан доромжилдог, ОХУ-ын Кызыл хотод суугаа ЕКГ-ын консул М.Ганбатын шившигтэй даварсан үйлдлийг таслан зогсоож чадаагүй яамны удирдлагыг яах вэ. Би сүүлийн 20 жил улс төрд зүтгэсэн, шударга ёсны төлөө тэмцэж явсан. Яамны удирдлага хариуцлага хүлээлгэхгүй, хамгаалж байгаад үнэхээр харамсаж байна. Холбогдох материалуудыг хавсаргав” гэжээ.

Харин энэ гомдлыг 11-11 төв Гадаад хэргийн яам руу хуваарилсан байгаа юм. Гэтэл гомдол гаргагч дээрх асуудлаар өмнө нь холбогдох яаманд хандан асуудал тавьсан ч арга хэмжээ аваагүй нь дээрх гомдлоос тодорно.

Мөн №1507168332 дугаараар холбогдсон зочин арилжааны банкуудын зээл олголттой холбоотойгоор авдаг шимтгэлтэй холбоотой асуудлыг хөнджээ. Тэрээр “Банкнаас зээл авахад шимтгэл гээл 1%-ийг нь суутгаж авдаг тэгсэн хэрнээ тэр суутгаж авсан дүнгийнх нь хүүг төлнө бас шимтгэл гэж буцааж авсан мөнгийг нь төлнө үнэхээр шударга бус санагдаж байна. Би банкнаас мөнгө зээлснийхээ төлөө хангалтай хүү төлж байгаа. Тийм байж яагаад шимтгэл гэж төлөх ёстой юм бэ” гэсэн байна.

Монгол Улсын өрийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал хийж, асуудлыг анхаарахгүй бол Грек улс хамгийн муу жишээ болж байгааг тус төвд хандсан №1507166873 дугаартай зочин мөн онцолжээ. Тэрээр “Ерөнхий сайдад уламжлах нь, Грек улс 2 хонгийн өмнө өр зээлээс болж улсаа удирдаж чадахгүй хүнд байдалд орж байна. Дараагийн 10 улсын хар жагсаалтаны 8-р дугаарт Монгол улс жагссан байна. Тиймээс төрийн гурван өндөрлөгүүд минь аюулгүйн зөвлөлийн хурал хийж энэ асуудал дээр анхаарч үзнэ үү” гэжээ.

11-11 төвд одоогоор ийм гомдол ирээд байна. Үүнд №1507179206 БЗД 18 хороо /13 хорооллын дунд зам буюу хуучнаар натур төв./ байрлалтай ХҮЛЭГ гэдэг зочид буудлыг хаамаар байна. Баасан гариг бүр залуучууд үүдэнд нь /доороо пабтай/зодолдож орилолдож нэг нэгнээ алах шахаж байна.Цагдаа дуудахаар ирэхгүй анхаараачээ. Гэр орондоо амармаар байна.

№1507176304 Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас холбогдож байна. Би 2013 онд Замын-Үүд суманд газар авч кадастрын зураг гаргуулсан. Өнгөрсөн жил гэрчилгээ гаргуулах гэсэн үзвэрийн газрыг өгөхгүй гэж Бат-оргил өгөөгүй. Гэтэл энэ жил тэр газарт өөр айл буулгаж газрын даамал тамга дарж өгсөн байна. Ингэж болдог юм уу. Энэ талаар мэдээлэл өгнө үү.

№1507176826 ХУД-ийн 10-р хороонд төв цэвэрлэх байгууламжийн үнэр байнга үнэртэж иргэд оршин суух боломжгүй болж байна. Иймд энэ асуудлыг холбогдох газар нь уламжилж арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж