Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн хурлын танхимд өнөөдөр суугаа волейболын шүүгч, дасгалжуулагч нарын олон улсын сургалт семинар эхэллээ.
Монголын паралимпийн хороо, пара волейболын холбоо нь Азийн паралимпийн хороотой хамтран анх удаа олон улсын семинарыг зохион байгуулж байна. Энэ сарын 20-ний өдрийг хүртэл үргэлжлэх сургалтад 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл шүүгч, дасгалжуулагч, албаны хүнээс бүрдсэн нийт 40 хүн хамрагдаж байна.
Ч.БОЛ