Өмнөговь аймагт үер буужээ

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймагт үер буужээ

Өчигдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод 15 минут орчим үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас аймгийн төвийн баруун талын Далангийн гол дүүрч, хальжээ. Мөн Зүүнсайхан, Оюут, Дундсайхан, Аргалант хорооллын зарим гудамж, айл өрхүүд, аймгийн төвийн зарим хэсэг үерт автсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын албан хаагчид, бусад мэргэжилтэнүүд Далангийн голын урд хэсгээр сэтлэн зам гаргаж үерийг Ногооны талбайн урд, Өвсний фондын хойгуур Урд гaолын хэсгээр урсгах арга хэмжээ авчээ.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж