С.Баттулгыг суллахыг шаардсан тайван жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

С.Баттулгыг суллахыг шаардсан тайван жагсаал боллоо

Сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардсан тайван жагсаал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна боллоо.

Улсын баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 9-нд Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гаргаж, цагдан хорих 461 анги руу ачсан юм. Энэ шийдвэр нь хууль зөрчсөн гэж өчигдөр сэтгүүлчдийн төлөөлөл үзэж хэвлэлийн хурал хийсэн билээ.

Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нэгдэн “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийхээ зогсоо, Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлээд байгаа бөгөөд холбогдох албан тушаалтан, байгууллагуудад шаардлага хүргүүлэн ийнхүү жагсаж байгаа юм.

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж