Ван Гаал: Вальдест манай багт багтах зай байхгүй

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

Ван Гаал: Вальдест манай багт багтах зай байхгүй

Английн “Манчестер Юнайтед” шинэ улирлын өмнөх бэлтгэлдээ испани хаалгач Виктор Вальдес, бразил хамгаалагч Рафаэл да Силва нарыг авч яваагүй. Тиймээс ч энэ хоёр хөлбөмбөгчийг “Улаан чөтгөрүүд”-ээс мөдхөн явна гэж хэвлэлээр мэдээлж эхэлсэн. Үүнийг ч Луи Ван Гаал нотолж, Вальдесийг багтаа багтаах аргагүй болсоны дурьджээ.

valdo

“Тэр клубын философийг дагаагүй учраас шинэ улирлын өмнөх бэлтгэлд хамрагдаагүй. Иймэрхүү хөлбөмбөгчид манай багт багтах зай байхгүй. Философи гэдэг нь чи хөлбөмбөгийг яаж тоглодгийг хэлж байгаа. Мөн формоо хэрхэн барьж буйг хэлж байна. Жишээлэхэд л, өнгөрсөн улиралд тэр нөөц багт тоглохоос татгалзсан.

Ийм явдал болж буй нь харамсалтай. Би түүнтэй гэрээ байгуулж, гэмтлийн дараагаар формдоо орох боломжийг олгосон шүү дээ” гэж Ван Гаал мэдэгдсэн байна.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж