Энэтхэгийн залуу хос хайр сэтгэлийн бэлэгдэл болсон Таж Махал дотор амиа хорлохыг завджээ. Хинди болон исламын шашинт хосуудын гэрлэлтийг эцэг, эхчүүд нь эсэргүүцсэн тул хамтдаа амиа хорлохоор шийдсэн аж.
Энэтхэгт шашин ондоотой хосуудын гэрлэлтийг эсэргүүцэх нь элбэг байдаг юм. Хосууд хоолойгоо хэрчсэнээс их хэмжээний цус алдсан байдалтай олдсон байна. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэснээр амийг нь аварч чаджээ.
Дэлхийн долоон гайхамшигийн нэр Таж Махалыг Шах Жахан хааны тав дахь хатан Мутаз Махалын мөнхийн дурсгалд зориулж 17-р зуунд бариулсан юм. Таж Махалыг үзэхээр жил бүр олон сая жуулчин Энэтхэгийг зорьдог билээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА