Нангка далайн шуурга Японы өмнөд хэсэгт хөрсний нуралт үүсгэжээ. Хүчтэй шуурганы бүсээс Японы албаныхан 350 мянган оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.
Нангка шуурга өчигдөр /VII.16/ Японы өмнөд арал Шикокуд ойртон ирэхэд 51 м/с хурдтай байжээ. Далайн шуурганы улмаас Японы Кюшу арлын эрэг орчимд тэнгисийн давалгаа нэмэгдсэн аж.
“NHK” телевизийн мэдээлснээр шуурганы улмаас хоёр хүн нас барж, 31 хүн гэмтэж бэртсэн байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС