Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа явагдана

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа явагдана

12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай, жилийн 14.250%-ийн хүүтэй, 100,000 ширхэг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа бөгөөд 7 дугаар сарын 21-ны өдөр арилжаа явагдана.

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
 
1. Үнэт цаас гаргагчийн нэр:   Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаас гаргах зорилго:  Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
3. Үнэт цаасны санал болгох хүрээ:        Олон нийтэд санал болгох  
4. Үнэт цаасны төрөл:          Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ:   100,000 төгрөг
6. Хямдруулсан үнэ:     96,825.00 төгрөг
7. Нийт гаргах тоо:                                   100,000 ширхэг                                          
8. Богино хугацаат үнэт цаасны үзүүлэлт:
 
 ЗГҮЦ-ны төрөл

 Тоо хэмжээ /ширхэг/

Үнийн дүн /тэрбум төгрөг/ Хугацаа /7 хоног/ Хүү төлөгдөх хэлбэр * Хүүгийн хэмжээ (хувь) Захиалга эхлэх өдөр Арилжаа хаах өдөр 
 ЗГХБ-Б-12-320 100,000 10.0 12 Хямдралтай 14.250% 2015.07.17 2015.07.21

*-Засгийн газрын үнэт цаасны купоныг 365 хоногт үндэслэн тооцно.
 

9. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.
10. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана. 
11. Захиалга хүлээн авах цаг: Лхагва гарагт – 14:00- 16:00 цагт
Пүрэв – Дараа долоо хоногийн даваа гарагт – 10:00-16:00 цагт
Мягмар гарагт – 10:00-11:00 цагт
12. Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ. 
 
2015.07.16
 
Эх сурвалж: http://mse.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж