Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр шилжүүлсэн талаар “Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ.
Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд Л.Гансүх нарын 10 хүн их хэмжээний мөнгө хувьдаа завшиж улсад хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж эхэлсэн юм.
Жилийн турш дуулиан дагуулж байгаа энэ хэргийг шүүх хурал харин хэзээ болох нь хараахан товлогдоогүй байна.
Г.ХОРОЛ