Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөөдөр болж байна. Энэхүү баярын арга хэмжээ 11.00 цагаас Чингисийн талбайд хуучин автомашины үзэсгэлэнгээр эхэлнэ.
Түүхийн хуудаснаа тодрон зурайж, тэртээ алсаас өнөөг хүртэл өртөөлөн давхисан төмөр хүлгийн эзэд, үе үеийн тээвэрчид, ахмадууд, инженер техникийн ажилтан албан хаагчид, автотээврийн салбарын нийт хамт олондоо Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
Арга хэмжээний хөтөлбөр:
11:00-16:00 Хуучин автомашины үзэсгэлэн (Чингисийн талбай)
12:00-12:40 Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол (Чингисийн талбай)
12:30-13:00 “Монгол Улсын тээврийн салбарын замнал, хөгжил” номны нээлт (Соёлын төв өргөө)
12:40-13:00 Дурсгалын зураг авахуулах (Чингисийн талбай)
13:00-17:00 “Автотээвэр-90” гэрэл зургийн үзэсгэлэн (Соёлын төв өргөө)
13:00-14:40 Баярын хурал (Соёлын төв өргөө)
14:40-16:40 Хүндэтгэлийн концерт (Соёлын төв өргөө)
Ч.БОЛ