Зэвсэгт этгээд дөрвөн усан цэргийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

Зэвсэгт этгээд дөрвөн усан цэргийг хөнөөжээ

 

АНУ-ын Теннесси муж улсын Чаттануга хотноо орших тэнгисийн цэргийн барилгад зэвсэгт этгээд гал нээж, дөрвөн цэргийг хөнөөн, өөр олон хүнийг шархтуулжээ. Халдлага үйлдсэн 24 настай Мухаммед Юсуф Абдулазеез гэгчийг цагдаа нар устгасан байна. Кувейт гаралтай Мухаммед Юсуф Абдулазеез нь АНУ-д суурьшаад хэдэн жил болсон байжээ.

 

Тэрээр өнгөрсөн жил согтуугаар жолоо барьснаас цагдаад саатуулагджээ. Түүнчлэн Теннессийн их сургуулийн мэдээлснээр 2012 онд ижил нэртэй оюутан инженерийн анги төгссөн аж.

 

Халдлагын дараа цагдаа нар Чаттануга хотын захад орших Мухаммед Юсуф Абдулазеезын гэрт нэгжлэг хийж, хоёр хүнийг баривчилсан байна.

 

 

Одоогоор түүнийг хэт даврагчдын бүлэглэлтэй холбоотой эсэхийг мөрдөн шалгаж байна. Өмнө нь Рамадан сарыг тохиолдуулан “Исламын улс” бүлэглэл дагалдагчиддаа хандан халдлага үйлдэхийг уриалсан байв.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж