шоунд монгол хүүхэд дуулсаныг үз дээ гэлээ тэг нь тэр мэдээлэл нь
Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн Удмаа гэдэг 12 настай хүү бүх Хятадыг
байлдан дагуулж байна гэсэн мэдээлэл байлаа . Тэрхүү мэдээлэлд хамгийн
их автаж, уярч, уйлж, дэмжиж байгаа нь Монголчууд тэр дундаа бүсгүйчүүд
Харин миний хувд анх үүнийг үзээд сэтгэл хөдөлсөнгүй харин ч бүүр
эгдүүцэл зэвүү зэрэг хүрчихлээ.
Анхнаасаа
бидний сэтгэл зүйгээр тоголсон жүжиг байлаа. Тэр хэлж байгаа үг гаргаж
байгаа утга санаа нь орчуулгаас нь хархад л цаанаасаа бэлтгэж хэлүүлсэн
үг байгаа харагдсан бас дууний сонголт тайзан дээр хүн анх гархад
сандарч тэвдэх гар хөлөө хянаж хөдөлгөх нь хайш яайш байдаг гэтэл ярьж
байгаа яриагаа их цэгцтэй сэтгэл хөдлөлгүй цээжилж ярьсан нь илт байгаа
нь тэр гарын хөдөлгөөнөөс микрафонтой харилцаж байгаагаас нь харж болно.
Бас аав ээжийгээ тэнгэрт байгаа гэж хэлэхдээ ямар ч бага насны хүүхэд
сэтгэл хөдлөлгүй байна гэж байхгүй дууний өнгө ёрдөө хувирахгүй байгааг
анзаарлаа. Бас дуулахаасаа өмнө яг мэргэжилийн дуучин шиг биеэ засч
микрафонийхоо дууг тохируулж байгааг анзаарсан би худлаа анзаарсан уу
яасан та бүхэн нэг хараарай. Дуугаа эхлэхдээ биеийн хэмнэлээ хоолойн
хэмнэлтэйгээ тааруулж тайзтай маш чадварлаг харьцаж байгаа нь тэр тайзан
дээр урд нь бэлтгэл хийсэн юм ,шиг санагдсан тайзан дээгүүр хэсэг
газар алхаж байгаа нь тэгж бодогдуулсан тайзан дээр анх гарч байгаа юм
уу бэлтгэлгүй хүн тайзан дээр алхахдаа хаашаа ч хамаагүй голцуу чигээрээ
алхаад байж харагддаг гэтэл энэ хүүхэд тэс өөр бие зориуд чиглүүлж
байгаад тайзаа маш сайн мэдэрч байсан. Энэ нь их сонин санагдсан.
Тэгээд ч хөгжмийн найруулга хийгээд ард нь хоор дуулуулчихсан л байгаа
биз дээ Ер нь гадуур янз бүрээр л бичээд байна дөө Монголчуудын бослого
хөлдөлгөөнийг самууруулах явуулга ч гэнэ үү ямартай ч аав ээжээ дурсан
мэлмэрүүлсэнгүй. Мэлмэрүүлэх битгий хэл мэгшсэн ч үгүй. Ямар гээчийн
хатуужилтай хүн болохоороо аав, ээж тэнгэрт байгаа гээд л инээмсэглээд
зогсож байх вэ дээ. Энэ бол гаднаа гяланцаг дотороо паланцаг хүний л
хийж байгаа ажил л гэж ойлгогдож байна тэгээд ч миний Монголын цовоо
багчуудын дуу цангинсан цээл болхоор тэнгэр сонсоод баярладаг тийм ч
учраас тэнгэр бидэнтэй эцэг хүүгийн холбоотой байдаг гэж би боддын
тэгээд ч тийм сайхан дуу сонсмоор байгаа бол наадмын талбай дээр очоод
гийн гоо дуулж байгаа хүүхдийн цээл хоолойг нэг сонсоорой өөр юу ч хэлэх
вэ дээ гэхдээ би өвөр монгол гээд тэр хүүг хужаа хятад гэж ялгаж үзэж
байгаа юм биш ар ч бай өвөр ч бай буриад ч бай казак ч бай Монгол
туурагтан нэгэн дээвэр доор цуглан нэгдэж ИХ МОНГОЛ ГҮРЭН босох цаг
удахгүй байхаа харийн хүмүүсийн барьсан бамбай хуурамч арьс болгон хүний
гараар могой бариулж байгаа хятад санааг л би үзэн ядсан хэрэг шүү
Монголыг Монголоор нь бариулах гэсэн мугуйд арга биш үү л гэж хэлэх
гэсийн тэгээд энэ хоёр хүүхдийг хооронд нь харьцуулаад үзээрээ бас л
ялгаагүй Монгол харин энэ Монгол хүү арай балчир настай ч харин цовоо
цолгиун байгаа биз дээ