Баяр наадмын өдрүүдэд хэт халалттай байсны улмаас голын эрэгт аялж зугаалах иргэд олон байсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голд завьт эргүүлийг дөрвөн чиглэлд ажиллуулж аюулгүй байдлыг хангалаа. Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас баяр, амралтын өдрүүдэд зургаан иргэн голын усанд осолдож амь насаа алдсан байна.
Бороо үргэлжлэн орж голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голын гол автомашинаар гатлахгүй, голын усанд орохгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын байдлын газраас анхааруулж байна.