Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10 наас 2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага мэдээлэл ирүүлсэнээс зам тээврийн осол хэргийн 822 (2014 онд 959) дуудлага хүлээн авч ажилласан байна. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 13 (2014 онд 12) тохиолдол, хүүхэд өртсөн осол 16 (2014 онд 22) бүртгэгдсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож явсан 236 (2014 онд 203) жолоочийг илрүүлэн гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Наадмын өдрүүдэд Улаанбаатраас гадагш буюу хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн их байсан бөгөөд орон нутгийн чанартай асфальтан замд хурд хэтрүүлж явснаас онхолдож улмаар эрдэнэт хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг ихээр гарч осол хэргийн улмаас 18 (2014 онд 5) хүн амь насаа алдсан байна. Амь насаа алдсан хүмүүсийн 4 (2014 онд 2) нь явган зорчигч байсан бөгөөд дийлэнх нь буюу 14 (2014 онд 3) нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нар байсан байна.
Т.АНУ