Кесоны ажилчдын цалинг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.16-нд нийтлэгдсэн

Кесоны ажилчдын цалинг хэлэлцэж байна

 

Хоёр Солонгосын албаныхан Кесоны аж үйлдвэрийн цогцолбор дахь ажилчдын цалингийн маргааныг өнөөдөр /VII.16/ хэлэлцэж байна. Өмнөд Солонгосын засгийн газрын албаны таван хүн Пхеньяний талтай аж үйлдвэрийн бүс дэх  хурлын танхимд яриа эхлүүлжээ.

 

Хойд Солонгосын талаас Кесоны ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь Сөүлийн компаниудтай маргаан үүсгэсэн юм. Өмнөд Солонгосын тал хамтарсан аж үйлдвэрийн цогцолборын ажилчдын цалин хөлсний асуудлыг хоёр талын яриа хэлцлээр шийдвэрлэх ёстой гэж үзжээ. Улмаар Пхеньян өнгөрсөн долоо хоногт Сөүлийн албаныхантай яриа хэлцэл хийхийг зөвшөөрсөн аж. Кесон дахь хойд солонгос ажилчдын цалингийн маргаан жил гарангийн хугацаанд үргэлжилж байна.

 

Кесоны аж үйлдвэрийн цогцолборт Сөүлийн 120 үйлдвэр, фирм үйлдвэрлэл явуулж, хойд солонгосын 53 мянга орчим хүн ажилдаг юм. Хоёр Солонгосын хамтын ажиллагааны бэлэгдэл Кесоны аж үйлдвэрийн цогцолбор 2004 онд үүдээ нээжээ. Үүнээс хойш 2013 онд хоёр талын цэргийн зөрчлийн улмаас таван сарын турш Кесоныг хаасан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж