-БНСУ 11, БНХАУ 16, Монгол 17, Япон 21, Тайвань 22-р байрт орсон юм-
“Light up tomorrow” буюу “Маргаашийг гэрэлтүүлцгээе” уриатай Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотноо долдугаар сарын 3-14-ний өдрүүдэд болсон билээ. Хоёр жил тутамд болдог тус наадамд Дэлхийн оюутан тамирчид спортын 18 төрөлд 11 өдрийн турш 272 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс 65 орон ямар нэгэн медаль хүртсэн. Манай баг тамирчид буудлага, жүдо бөхийн төрлүүдээс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар 24-р байрт жагссан юм.
Мөн энэхүү наадмын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн залуучуудын шигшээ баг тивдээ гуравт эрэмбэлэгдэх амжилтыг үзүүллээ. Тодруулбал, БНСУ 11, БНХАУ 16, Монгол 17, Япон 21, Тайван 22-р байрт орсон юм.
Тус наадмын "В” хэсэгт ОХУ, Швед, Канад, Монтенегро, Мексикийн багуудтай багтсан манай залуучуудын шигшээ баг хэсэгтээ хараахан хожил авч чадаагүй юм. Харин 17-24-р байрын төлөө тоглох эрхийг авсан сагсчид Африк, Америк, Европын тивийн төлөөлөлүүдийг дараалан хожсоноор тус наадмын 17-р байрт орлоо. Тодруулбал, Мозамбик (62:58), Чили (72:54), Швейцарь улсуудыг (76-71) дараалан хожсон. Мөн энэхүү амжилт нь Азийн төлөөлөл болох Өмнөд Солонгос, Хятадын дараа гуравт бчигдэх үзүүлэлт болсон юм.
Хэсгийн тоглолтын дүн:
- Монгол – Мексикт 71:90
- Монгол – Монтенегро 54:98
- Монгол – ОХУ 33:99
- Монгол – Канад 41:106
- Монгол-Швед 54:72 онооны харьцаагаар хожигдлоо. Энэ хэсгээс ОХУ, Канадын багууд шөвгийн наймд өрсөлдөх эрхийг авсан юм.
17-24-р байрын төлөө Африк, Америк, Европ тивийн төлөөлөлүүдтэй:
- Монгол-Мозамбик 62:58
- Монгол – Чили 72:54
- Монгол – Швейцарь 76:71 онооны харьцаагаар дараалан хожсоноор 17-р байрт жагссан.
Тэмцээний дүн:
Алтан медаль: АНУ
Мөнгөн медаль: Герман
Хүрэл медаль: ОХУ
IV-Х байр: Бразил, Франц, Литва, Канад, Эстони, Серб, Австрали
XI-XVI байр: БНСУ, Швед, Монтенегро, Финланд, Турк, БНХАУ
XVII байр: Монгол
XVIII-XXIV байр: Швейцарь, Чили, Мексик, Япон, Тайван, Мозамбик улсын баг тус тус шалгарсан юм.
Дараагийн “Универсиад” наадам 2017 оны наймдугаар сард Тайванийн Тайпей хотноо болох билээ.
Ч.БОЛОР