Сэлэнгэ, Дорнод аймгуудад түймэртэй байна

Хуучирсан мэдээ: 2015.07.16-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ, Дорнод аймгуудад түймэртэй байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ой хээрийн дөрвөн гал түймэр асч байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол”, “1681-ийн өндөрлөг”, Мандал сумын 3 дугаар багийн “Арцат-Уул” болон Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Таван богд” уулын орчим хээрийн түймэр асч байгаа аж.

“Итэмийн гол”-д гарсан түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, НОБГ-ын 24 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч ажиллаж байгаа аж. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “1681-ийн өндөрлөг”, “Арцат-Уул”-нд гарсан түймрийг унтраахаар тус аймгийн онцгой байдлын 59 албан хаагч, орон нутгийн гурван иргэн ажиллаж байна. Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Таван богд” уулын орчим гарсан хээрийн түймргийн унтраахаар Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 15 албан хаагч, хилийн 2, 3, 4 дүгээр заставын 37 албан хаагч ажиллаж байгаа аж.

Түүнчлэн энэ сарын 07-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Оорцог-Уул”-нд гарсан түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, орон нутгийн 25 иргэн ажиллаж, цурманд оруулсан байна. Мөн Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Сүүл өндөр”т гарсан газар хээрийн түймрийг энэ сарын өнөөдрийн 04.00 цагт бүрэн унтраажээ.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж