Засгийн газар ирэх даваа гаригт хуралдана

Хуучирсан мэдээ: 2015.07.16-нд нийтлэгдсэн

Засгийн газар ирэх даваа гаригт хуралдана

Засгийн газар ээлжит хуралдаанаа ирэх долоо хоногийн даваа гаригт хийх аж. Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан зарлагддаг ч энэ долоо хоногийн хуралдаан үндэсний их баяр наадамтай давхацсан юм.

Гэсэн ч Засгийн газрын хуралдааныг энэ долоо хоногт нөхөж хийхгүй нэгмөр ирэх долоо хоногт хийхээр болжээ.

Засгийн газар долдугаар сарын 7-ний өдрийн хуралдаанаараа жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн журмыг өөрчлөх шийдвэр гаргасан юм. Тодруулбал, худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох, үлдсэн 20 хувийнх нь баталгааг Хөгжлийн банк гаргах, хугацааг 30 жил болгох зэрэг шийдвэрийг гаргаж байсан билээ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж