Кентаккийн үерт зургаан хүн сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.16-нд нийтлэгдсэн

Кентаккийн үерт зургаан хүн сураггүй болжээ

 

АНУ-ын Кентакки муж улсад үерийн гамшиг нүүрлэжээ. Үерт зургаан хүн сураггүй болж, хоёр хүн амь эрсэдсэн байна. Сураггүй болсон хүмүүсийн автомашин Аппалачи нутагт үерийн усанд цохигдон хөмөрсөн байдалтай олджээ.

 

Аврах ажиллагааг түргэвчлэхийн тулд Кентакки муж улсын захирагч онц байдал зарласан байна. Аврах ажиллагаанд АНУ-ын үндэсний гвардын цэргүүдийг дайчилжээ.

 

Кентакки муж улсад дуу цахилгаантай аадар борооны дараа үер болжээ. Үерт 150 гаруй өрхийн сууц урсаж сүйдсэн байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж