Aймгийн харцага Ц.Цогт-Эрдэнэ түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.16-нд нийтлэгдсэн

Aймгийн харцага Ц.Цогт-Эрдэнэ түрүүлжээ

Архангай аймгийн баяр наадамд Цэнхэр сумын харьяат аймгийн харцага Цэнд-Аюушийн Цогт-Эрдэнэ найм даван түрүүлж арслан цолтой болов. Батцэнгэл сумын харьяат аймгийн заан Лхагвасүрэнгийн Отгонбаатар дахин үзүүрлэж цолоо баталлаа. Хашаатын Санийдагвын Түвшинжаргал, Хотонтын Буянхишигийн Алтанхуяг нар харцага цолонд хүрсэн. Тариатын Сосорбурамын Өлзийсайхан, Батцэнгэлийн Батбямбын Содномдэлгэр, Тариатын Сампилын Цогтбаатар, Ихтамир сумын харьяат Бямбадорж нар аймгийн начин цолонд хүрсэн байна. 

Эх сурвалж: http://garid.hiimori.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж