Дархан аварга А.Сүхбат энэ жилийн Үндэсний их баяр наадамд зодоглоогүй. Харин аваргын ууган хүү С.Хангай төрсөн нутаг Төв аймгийн Сэргэлэн сумынх нь наадамд түрүүлж, сумын заан цол хүртжээ.
Их аварга Хорлоогийн Баянмөнхийн зээ хүү, дархан аварга А.Сүхбатын том хүү С.Хангай энэ жил 19 настай. Арал чацаар аав, өвөө хоёроосоо илүү түүнийг бөхийн ертөнцөд шинээр орж ирлээ. Хоёр талын бөхийн удамтай, жинхэнэ төрмөл бөх гэж С.Хангайг л хэлэх байх хэмээн бөх сонирхогчид ам уралдан ярьж байна.
Т.АНУ