Мэргэжлийн сүмогийн Нагоя башё эхлээд дөрөв хонож байна. Их аварга Хакүхо М.Даваажаргал ёкозүна цолтой 48 дахь тэмцээндээ барилдаж байгаа нь түүхэнд тавд бичигдэх амжилт юм. Мөн энэ башёд шинэ озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээс гадна нэгэн бөх цол нэмлээ. Монгол Улсын заан Амгаагийн хүү Өнөболд буюу Сэйро дээд зиндаанд дэвшсэн юм. Тэрээр Монголоос төрсөн 23 дахь дээд зиндааны бөх болж байгаа бөгөөд одоогоор хоёр даваа, хоёр унаатай болжээ.
Башёг дөрвөн өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо, Какүрюү, озэки Тэрүнофүжи, сэкивакэ Точиоозан нарын долоон бөх нэг ч унаагүй тэргүүлж байна. Харин озэки Кисэносато, маэгашира-3 Кайсэй, М-5 Окиноүми, М-8 Оосүнаараши нарын долоон бөх 3 даваа, нэг унаатай удаалж байна. Үлэмж биет сэкивакэ Ичиножёо А.Ичинноров өчигдөр комүсүби Миёогирюүд ялагдсанаар гурван унаатай болжээ. Мөн маэгаширагийн 11-с босч барилдаж буй Кёкүтэнхо Н.Цэвэгням башё эхлээд нэг ч даваа аваагүй байна.
Ч.БОЛОР