Европын шүүхийн тогтоол ОХУ-ын Үндсэн хуультай зөрчилдвөл Москва шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс зайлсхийж болно хэмжээ. Оросын Үндсэн хуулийн шүүхээс мэдэгдэхдээ “Европын хүний эрхийн шүүхийн шийдвэр, тогтоол ОХУ-ын хуулийн систем, Үндсэн хуулиас дээгүүр тавигдахгүй” хэмээсэн байна.
Европын хүний эрхийн шүүхээс хуучин Юкос компанийн хувьцаа эзэмшигчдэд нөхөн олговор олгохыг шаардсан шийдвэрийг ОХУ эсэргүүцэж буй юм. Тус шүүх өнгөрсөн оны долдугаар сард ОХУ-ын засгийн газар Юкос компанийн хувьцаа эзэмшигчдэд 1.9 тэрбум еврогийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС