Пхеньянд гадаадын хамтлаг тоглоно

Хуучирсан мэдээ: 2015.07.15-нд нийтлэгдсэн

Пхеньянд гадаадын хамтлаг тоглоно

 

Словений поп хамтлаг “Laibach” Хойд Солонгосын нийслэлд тоглолт хийх тухай найруулагч Мортен Траавик мэдэгдлээ. Тус хамтлаг ирэх наймдугаар сарын 19,20-ны хоёр өдөрт Пхеньянд 2000 хүний өмнө тоглолтоо хийх аж. Тоглолтонд хамтлагийн хит дуунуудаас гадна Хойд Солонгосын ардын дуунууд багтжээ.

 

Норвегийн Мортен Траавик өмнө нь Хойд Солонгосын соёл урлагийн олон тоглолт, үйл ажиллагааг зохион байгуулж, Пхеньяний эрх баригчдын итгэлийг олсон нэгэн аж.

 

Энэхүү тоглолт нь Солонгосын хойг Японы эзлэн түрэмгийллээс ангижирсны 70 жилийн ойг тохиолдуулжээ. Ийнхүү анх удаа гадаадын хамтлаг Хойд Солонгост тоглолт хийх тухай яригдаж байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж